5-7 April 2017

Buyant Ukhaa Sport Palace
Ulaanbaatar, Mongolia
+976-11344010
info@mongolia-mining.org

Зочны булан / Зочлохын ач холбогдол

Зочлохын ач холбогдол

2011 онд анхны үзэсгэлэнгээ нээснээс хойш үйл ажиллагаа маань жилээс жилд өргөжин тэлсээр, салбарын хамгийн өндөр ач холбогдолтой арга хэмжээ болоод байгаа билээ. Mongolia Mining 2011 үзэсгэлэнд 70 үзэсгэлэн гаргагч, 978 зочин, 2012 онд15 орны 90 гаруй үзэсгэлэн гаргагч, 2520 зочид төлөөлөгчид, 2013 онд 15 орны 120 компани үзэсгэлэнгээ гаргаж 3400 гаруй зочин төлөөлөгчид тус тус оролцсон бол 2014 онд 16 орны 128 компани оролцож 4100 гаруй төлөөлөгчид үзэж сонирхсон байна. Энэ нь Mongolia Mining үзэсгэлэн олон улсын нэр хүндтэй арга хэмжээ болон өргөжиж байгааг баталж байна.

Олон улсаас ирсэн ихэнх үзэсгэлэн гаргагчид нь өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ Монголын уул уурхайн салбарт анх удаа дэлгэн танилцуулдаг. Mongolia Mining үзэсгэлэнд оролцож байгаа Монголын уул уурхай болон дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчид энэхүү үзэсгэлэнгээс хамгийн сүүлийн үеийн техник технологийг үзэж сонирхохоос гадна Европ, Орос, Хятад, Англи, Австрали, Шинэ Зеланд, Турк, Щвейцарь, Япон, Хойд Америк, мөн Азийн бусад орнуудын төлөөлөгч нартай түншлэл тогтоох боломжтой.

Мөн Mongolia Mining үзэсгэлэн судалгаа шинжилгээ, хайгуул, өрөмдлөгийн компаниуд, үйлчилгээ болон тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ болон зөвлөгөөний компаниуд, хөрөнгө оруулалт болон санхүүгийн байгууллагууд гэх мэт уул уурхайн салбарын бүхий аж ахуй нэгж, мэргэжилтэн төлөөлөгчдийг тавтай морилохыг урьж байна.

Go to top of page