5-7 April 2017

Buyant Ukhaa Sport Palace
Ulaanbaatar, Mongolia
+976-11344010
info@mongolia-mining.org

Мэдээ

Төмөр хийцийн үйлдвэрлэгч Бүтээл ХХК - Mongolia Mining 2017 - д оролцож өөрсдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ танилцуулна

2017/02/12

Төмөр хийцийн үйлдвэрлэгч Бүтээл ХХК  - Mongolia Mining 2017 - д оролцож өөрсдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ танилцуулна

Орхон аймгийн "Бүтээл" ХХК 1992 онд байгуулагдан Уул уурхай, барилга болон бусад салбарт үйлдвэрлэлийн зориулалттай төмөр хийц, эдлэхүүнийг үйлдвэрлэж угсралт засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олон гүйцэтгэн ажилладаг.

Манай компанийн гол хэрэглэгч нь Монгол Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК юм. Манай компани жилд 400-450 тн металл хийц үйлдвэрлэн нийлүүлдэг. "Бүтээл" ХХК нь Орхон аймгийн найдвартай татвар төлөгчөөр 1994, 1995, 2006, 2007, 2011 онуудад, 2004 онд шилдэг аж ахуйн нэгжээр тус тус шалгарсан сард дундажаар 250-300 сая төгрөгийн борлуулалт хийдэг. Мэргэжлийн өндөр ур чадвар дадлага туршлагатай 50-иад ажиллагсадтай үүнээс 50 орчим хувь нь мэргэжлийн цахилгаан ба хийн гагнуурчин, токарьчин, цахилгаанчин, сантехникч болон инженер техникийн ажиллагсад байдаг.

Улаанбаатар хотод "Бүтээл" ХХК –ийн төлөөлөгчийн газартай болж, ган хийцийн үйлдвэрлэл болон ган хоолойн базальтан хавтангаар доторлох боломж нээгдэж байна. Металл хийцийн үйлдвэрлэлд ОХУ болон БНХАУ-ын металл боловсруулах үйлдвэрүүдэд ажиллаж байгаа тоног төхөөрөмж ашиглаж байна.

Үндсэн хэрэглэгч, захиалагч "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Баяжуулах фабрикийн тоног төхөөрөмжийн сэлбэг эд ангиудыг сэргээн засварлах, шинээр бэлтгэн үйлдвэрлэж байна.

Казакстан, Украйны бэлтгэн нийлүүлэгч компаниудтай хамтран БНЧех улсын "EUTIT" компанид үйлдвэрлэсэн базальтан хавтанг импортоор оруулан ирж 1200 мм-ийн диаметртэй ган хоолой доторлох технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн 340 м ган хоолой доторлон үйлдвэрлэх угсралт суурилуулалтын ажлыг компаний хүчээр гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

Базальтан хавтан доторлогооны технологийг ашигласанаар уулын үйлдвэр, баяжуулах фабрик, цэвэр бохир усны хоолой, дулааны цахилгаан станцын нүүрс дамжуулах, үнс, шлам зайлуулах шугам, хүчил, шүлт, агуулах савны ашиглалтын хугацаа уртасч, засвар үйлчилгээний зардал багасч эдийн засгийн хэмнэлт гарах нөхцөл бүрдэх юм.

Go to top of page