4-6 April 2018

Buyant Ukhaa Sport Palace
Ulaanbaatar, Mongolia
+976-11344010
info@mongolia-mining.org

Мэдээ

Трансвест Монголиа ХХК Mongolia Mining 2017 уул уурхайн үзэсгэлэнгийн Платинум ивээн тэтгэгчээр ажиллахаар боллоо.

2017/02/17

Трансвест Монголиа ХХК Mongolia Mining 2017 уул уурхайн үзэсгэлэнгийн Платинум ивээн тэтгэгчээр ажиллахаар боллоо.

Трансвест Монголиа ХХК нь "Комацу"-ийн Уул уурхай, Барилгын хүнд даацын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий "Комацу"-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютер юм. Манай компани нь Японы нэр хүнд бүхий Сүмитомо Корпарацын хөрөнгө оруулалттай бөгөөд дэлхийд тэргүүлэх "Комацу"-ийн дистрибьютер болох Канадын Эс-Эм-Эс Экьюпмент компанийн охин компани юм.

Tрансвест Монголиа ХХК нь анх 2009 оны 7 сард "Комацу"-ийн хүнд даацын тоног төхөөрөмж, баталгаат сэлбэг хэрэгслийг үйлдвэрээс нь шууд нийлүүлэх албан ёсны эрхийг авснаар үйл ажиллагааны гараагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө 300 гаруй мэргэшсэн хамт олонтой, салбартаа тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг болон өргөжөөд байна.

Манай Засвар Үйлчилгээний хэлтэс нь эд ангийн сэргээн засварлалт, гагнуур, өрөмдлөг, цахилгаан болон механикийн бүх төрлийн ажлыг хийж гүйцэтгэх техник мэргэжлийн боловсон хүчин, үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд хэрэглэгчдийнхээ зогсолтгүй үйл ажиллагааг ханган ажиллахыг гол зорилгоо болгон ажиллаж байна.

Комацу брэнд нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилагдсан бөгөөд хэрэглэгчийн урсгал зардлыг багасгаж, техникийн бэлэн байдалийг өндөр хувиар ханган ажилладагаараа дэлхийд танигдсан шилдэг бүтээгдэхүүн билээ.

Трансвест Монголиа компани хэрэглэгчидийнхээ онцгой хэрэгцээ шаардлагад нийцүүлэн худалдан авалтын төрөл бүрийн таатай нөхцлүүдийг санал болгон ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.tranwest.mn вэб хуудаснаас авна уу.


Go to top of page