4-6 April 2018

Buyant Ukhaa Sport Palace
Ulaanbaatar, Mongolia
+976-11344010
info@mongolia-mining.org

Мэдээ

China Mining 2017 - Бизнес аялал ирэх сарын 22 - 26 -ны өдрүүдэд зохион байгуулагдана.

2017/08/04

China Mining 2017 - Бизнес аялал ирэх сарын 22 - 26 -ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Дэлхийн уул уурхайн хамгийн том үзэсгэлэнгийн нэг болох CHINA MINING нь уул уурхайн хайгуул, олборлолт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, хүдэр боловсруулалт, техник тоног төхөөрөмж, уул уурхайн дагалдах үйлчилгээ гэх мэт уул уурхайн бүх талбарыг хамарсан арга хэмжээ юм. CHINA MINING нь чуулган, хурал, бусад арга хэмжээ гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг. Чуулганы үеэр дэлхийн уул уурхайн салбарын лидерүүд, мэргэжилтнүүд уул уурхайн салбарын асуудлаар хэлэлцэж, цаг үеийн яриа хөөрөө өрнүүлдэг бол үзэсгэлэн нь уул уурхайн компаниудад юугаар ч орлууламгүй үнэтэй бизнесийн хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлдэг.

Уул уурхайн хөрөнгө оруулалт, технологи, мэдээлэл, үйлчилгээний төвлөрөл болсон CHINA MINING - д оролцож уул уурхайн салбарын харилцаа холбоогоо өргөжүүлж, үзэсгэлэнт Тяньжин хоттой танилцах аялалд та бүхнийг урьж байна.

Аялалын хугацаа: 2017 оны 09 сарын 22-26

Хаана: Тяньжин хот, БНХАУ

Холбоо барих: Майнекс Монголиа ХХК, Лүүк Монголия байшин, Чингисийн Өргөн Чөлөө, Улаанбаатар - 17032

Утас: +976 344010, 94053150 Факс: +976 343757 Э-шуудан: contact@minex.mn

Go to top of page